Яармагийн зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулж тус замын хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тодруулбал, Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдөр /2022.08.01/-өөс эхлэн энэ сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-ээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж байгаа юм.
Иймд автозамын Яармагийн авто замын хөдөлгөөний нэг чиглэлийн хэсэг зам хаагдсантай холбогдуулж Яармагийн гүүрнээс баруун тийш чиглэсэн хөдөлгөөн өндөр ачаалал авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бараг зогсоод байна.
Арчаагүй төр, арчаагүй засаг захиргаа нэг ийм л юм хийх, нүхэн гарцаа эхнээс нь төлөвлөж болох байсан нь мэдээж, үүнийг яая гэхэв гэхэд одоо хийхдээ шилжих хөдөлгөөний замыг түр асфальт хийж, дохио тэмдэг тавьж бэлдэж болноо доо..
— ??.???-?????? ? (@tsbat_IT) August 1, 2022
Түгжрэл, бөөн шороо тоос, ёстой сэтгэлгүй ноопш.. pic.twitter.com/VBFvkRxo8I