СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ээж дүүгийнхээ хамт голоос ус авах гэж байсан бага насны хүүхэд хөл алдан живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ээж дүүгийнхээ хамт голоос ус авах гэж байсан бага насны хүүхэд хөл алдан живж амиа алджээ

Өчигдөр /2022.8.01/ Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт Ээж, дүүгийнхээ хамтаар “Халх” голоос ус авч байсан бага насны хүүхэд голын усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн хэрэг гарчээ. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 19:41 цагт ангиас гарч 70 км замыг туулан мөн өдрийн 21:27 цагт тухайн газарт очиж хоноглосон. 08.02-ны өдрийн 04:00 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А /12 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.