Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр аргын тооллын наймдугаар сарын 03, Лхагва гараг. Билгийн тооллын 6, Зуны адаг улаагчин хонь сарын дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн наран 5:31 цагт мандаж, 20:26 цагт жаргана. 

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Үс засуулбал өнгө зүс сайжирна.