Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас "Ганц бие залуучуудын дунд танилцах уулзалт" зохион байгуулна гэжээ

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас "Ганц бие залуучуудын дунд танилцах уулзалт" зохион байгуулна гэжээ

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд /2022.08.12,13,14/ Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт хийхээр болжээ.

Тус уулзалт Дөргөн нуур баазад болох бөгөөд одоогоор 300 залуу оролцохоор бүртгүүлсэн талаар мэдээлжээ. Чуулга уулзалтын гол зорилго нь гэр бүл болоогүй залуусыг хооронд танилцуулах бөгөөд бүртгүүлсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хувь хүний хөгжлийн сургалтууд зохион байгуулах аж. Уг танилцах арга хэмжээг зохион байгуулснаар хөдөөгийн залууст тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тодорхой үр дүн өгнө гэж гэж үзэж байгаа талаар тус аймгийн Засаг дарга мэдэгдсэн байна.