ИНЕГ замын түгжрэлтэй холбоотойгоор ажлын цагтаа өөрчлөлт оруулжээ

ИНЕГ замын түгжрэлтэй холбоотойгоор ажлын цагтаа өөрчлөлт оруулжээ

Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын удирдлагууд Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барьж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсэж буй тул ажлын эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжид мөрдөгдөж буй ердийн ажлын цагийг өнөөдрөөс буюу 2022 оны наймдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын цагийг 07:30-16:30 болгон өөрчилсөн байна.