ТОДРУУЛГА: Тайванд нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана

ТОДРУУЛГА: Тайванд нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана

Өчигдөр /2022.08.02/ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайванд айлчилсан нь БНХАУ, Тайванийн хооронд нөхцөл байдлыг хурцатгаж, дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулаад байна.

Иймд Тайванд манай улсын хэчнээн иргэн ажиллаж амьдардаг болоод цаашид ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа. “Тайванд оршин суудаг Монгол иргэдийн 80 гаруй хувийг оюутан залуус эзэлж байна. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд энэ долдугаар сарын 31-ний өдөр 460 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа бөгөөд ГХЯ-ны зүгээс Тайбэй дахь төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэй тогтмол холбоотой байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, журмын дагуу ажиллана. Одоогоор Тайван дах Монгол иргэдийг яаралтай бүртгэх ажил явагдаад байна" гэв.