Хог шатаж “Санрайз Таур”-т гал түймэр гарчээ

Хог шатаж “Санрайз Таур”-т гал түймэр гарчээ

Хог шатсаны улмаас “Санрайз Таур” хотхонд гал гарсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр орой 17:16 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Гал унтрах аврах багийнхан дуудлагын дагуу очиход хогийн цэгт гал алдаж улмаар оффисын 1-8 давхар хүртэл барилгын гадна дулаалга шатаж байсныг унтржаажээ. Мөн 25 иргэнийг гаргасан байна.

Нийслэлийн хэмжээнд 2022.07.25-08.01-ны хооронд гал түймрийн нийт 13 дуудлага бүртгэгджээ. Тэгвэл он гарснаас хойш нийслэлд ахуйн гал түймрийн 1213 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын албан хаагчид нийт 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.