Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын начин Э.Сумъяабат үзүүрлэлээ

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын начин Э.Сумъяабат үзүүрлэлээ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Зорчигч тээвэр 1” ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай ийнхүү түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Дээдсийн жигүүр” ХХК, Булган дэвжээний бөх, улсын начин Энхбатын Сумъяабат үзүүрлэлээ.

Их шөвөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, улсын шинэ начин Н.Амгаланбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-189 анги, “Арвин үр үндэс” ХХК, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.

Барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр зургаан сая төгрөгийн бай шагнал хүртсэн байна. 

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад




Өнөөдөр хонь өдөр

18 цагийн өмнө