ШУУРХАЙ: Архидан согтуурсан үедээ 56 настай эрэгтэйн хоолойг боож, дээрэмджээ

ШУУРХАЙ: Архидан согтуурсан үедээ 56 настай эрэгтэйн хоолойг боож, дээрэмджээ

Энэ наймдугаар сарын 07-ны өдөр /2022.08.07/ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот байрын гадна явж байсан 56 настай иргэн Ч-г Баян-Өлгий аймгийн харьяат 47 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоолойг нь боож, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө