Б.Серик Улсын заан цолыг мялаалга наадамдаа оролцохоор Баян-Өлгий аймагт очжээ

Б.Серик Улсын заан цолыг мялаалга наадамдаа оролцохоор Баян-Өлгий аймагт очжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Б.Серик Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаанаар долоо давж улсын заан цол хүртсэн.

Тэрээр өчигдөр /2022.08.31/ төрөлх Баян-Өлгий аймагтаа очсон байна. Түүнийг аймгийн удирдлагууд болон МУГТ, Улсын харцага О.Бахыт тэргүүтэй нутгийн иргэд угтан авч хүндэтгэл үзүүлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлсэн байна.

Баян-Өлгий ЗДТГ-аас Үндэсний их баяр наадмаар шинээр улсын заан цол хүртсэн Б.Серик, Үндэсний сурын харваанд түрүүлсэн тус аймгийн Буянт сумын харьяат, улсын мэргэн Т.Очироо цолыг мялаах наадмыг Өлгий хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Шинэхэн улсын мэргэн Т.Очироо, улсын заан Б.Серик нар уг баярын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцох ажээ.