Б.Бат-Эрдэнэ: ОХУ-тай тамирчин солилцох асуудал яригдаагүй зарим хэвлэлүүд цахим уулзалтад дурдагдаагүй зүйлсийг бичсэн

Б.Бат-Эрдэнэ: ОХУ-тай тамирчин солилцох асуудал яригдаагүй зарим хэвлэлүүд цахим уулзалтад дурдагдаагүй зүйлсийг бичсэн

Монгол Улс ОХУ-тай цахим уулзалт хийж, тамирчин солилцох санал тавьсан тухай зарим хэвлэл мэдээлсэн. Уг асуудлаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар хийв.

Тэрбээр "2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн аваад ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хороонд хүрэлцэн ирэх үеэр тус агентлагийн зүгээс ОХУ-ын Спортын сайд Матыцин Олег Васильевичтэй цахим уулзалт хийх цаг таарч, уг арга хэмжээнд оролцсон юм. Уг уулзалтын үеэр ямар нэгэн тамирчин солилцох талаар асуудал яригдаагүй болно. ОХУ-ын Спортын яам, БТСУХ-ны хооронд 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх биеийн тамир, спортын олон талт ажлын тухай яриа болсон. Цахим уулзалт богино хугацаанд өрнөсөн.

Гэвч зарим хэвлэл мэдээлэлд дээрх цахим уулзалтанд дурдагдаагүй зүйлсийг бичиж, нийтэлсэн нь харамсалтай байна. Зарим хэвлэлд бичсэн нийтлэлээс харахад тэрхүү уулзалтын үеэр Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нь “Ажлаа авсан даруйдаа ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай цахимаар уулзаж, ОХУ-ын тамирчдыг “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс оролцуулах боломжийн талаар ярилцлаа”, ОХУ-д зохион байгуулагдах хэд хэдэн тэмцээнд оролцоно гэдгээ амлалаа” гэхчлэн ор үндэсгүй нийтлэл гаргасан байна.

Тийм яриа энэ уулзалтын үеэр болоогүй болохыг БТСУХ-ноос харицлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.