Улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам энэ сарын 13-нд болно

Улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам энэ сарын 13-нд болно

Энэ жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга” цол хүртсэн. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл есдүгээр сарын 13-нд Ховд аймгийн төвд улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам болохоор болжээ. О.Хангай аварга Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа дахин төрийн наадамд түрүүлсэн. Тэрбээр арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх болж байна.