Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарыг 11 дүгээр сарын 1-нээс худалдаанд гаргахаар болжээ

Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын тасалбарыг 11 дүгээр сарын 1-нээс худалдаанд гаргахаар болжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн аварга Хакүхо М.Даваажаргалыг зодог тайлахаар болсон талаар өнгөрсөн 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Эн-Эйч-Кэй” агентлагаас мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх 2023 оны нэгдүгээр сарын 28-нд товлогджээ. Үүнтэй холбоотойгоор тус ёслолын тасалбарыг энэ оны 11 дүгээр сарын 01-нээс худалдаанд гаргахаар болсон байна. 

Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр энэ жилийн Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатайгаар түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ. Тэрбээр 2019 оны есдүгээр сард Япон улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах боломжтой болсон юм.