Хотын даргын бодлого шийдвэрийг эсэргүүцэж буй Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргын бодлого шийдвэрийг эсэргүүцэж буй Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын төвд зургаан давхраас дээш барилга бариулахгүй талаар мэдэгдэж байсан. Гэвч үүнээс хойш барилгууд олноор баригдаж байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. 

Тэгвэл Хотын даргын бодлого шийдвэрийг эсэргүүцэж, барилгын зөвшөөрөл олгосоор буй Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлжээ. Үүний дараа төлөөлөгчид хүсэлтээ Хотын даргад уламжлах бөгөөд түүнийг огцруулах эсэхийг Д.Сумъяабазар дарга эцэслэх аж. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө