ШУУРХАЙ: Олгойны хагалгаанд орсны дараа Булганы эмнэлгээс оргосон хоригдлыг баривчилжээ

ШУУРХАЙ: Олгойны хагалгаанд орсны дараа Булганы эмнэлгээс оргосон хоригдлыг баривчилжээ

ШШГЕГ-ын 439-р ангиас онц ноцтой гэмт хэрэгтэн оргосон тул Булган аймагт очсон байж болзошгүй хэмээн тус аймаг руу орж, гарч буй бүх автомашинуудыг шалгаж, хүмүүсийг гэртээ бай гэж анхааруулж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. 

Тэгвэл тус хоригдол этгээд баривчилсан байна. Энэ талаар албаны эх сурвалж, “Булган аймгийн харьяат эрэгтэй 23 настай "Б" гэгч нь /хулгайлах гэмт хэрэгт шалгагдан/ ШШГЕГ-ын харьяа 439-р ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойны хагалгаанд орсны дараа 2022.09.18-ны өдрийн 01:00 цагийн орчимд эмнэлгээс оргосоныг тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагаадг явуулсан бөгөөд оргосон этгээдийг өнөөдөр 14:15 цагт тус аймгийн эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулсан” гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө