Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт албан өрөөндөө мөрийтэй тоглосон асуудалд холбогдсон гэх шалтгаанаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтын оронд буюу НДЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Батсүхийг томилжээ. Б.Батсүх нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, НДЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
