ВИДЕО: Австралид зодоон хийсэн хэргээр “Mongols Outlaw" мотоциклийн клубийн зургаан гишүүнийг баривчилжээ

ВИДЕО: Австралид зодоон хийсэн хэргээр “Mongols Outlaw" мотоциклийн клубийн зургаан гишүүнийг баривчилжээ

Австрали улсын хууль сахиулах байгууллагаас “Mongols Outlaw" мотоциклийн клубийн зургаан гишүүнийг яллагдагчаар татсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 26 /2022.08.26/-ны орой 21:30 цагийн орчимд Австралийн “Secret Harbor" уушны газарт “Mongols Outlaw" мотоциклийн клубийн 12 гишүүн “Mongrel Mob OMCG” гэх бүлэглэлийн гишүүдтэй маргалдаж, улмаар зодолдсон байна.

Иймд Австрали улсын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид энэ сарын 01 /2022.09.01/-ны өдрөөс эхлэн мөрдлөг явуулж, олон нийтийн газар айдас төрүүлж зодоон хийсэн хэмээн “Mongols Outlaw" мотоциклийн бүлэглэлийн зургаан гишүүнийг баривчилсан байна.

Улмаар тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд мөн тэдэнд тус улсын “Архины хяналтын тухай хууль”-ийн дагуу хориг тавих мэдэгдлийг ч өгөөд байгаа ажээ. 

Эх сурвалж: coastlive.com

ВИДЕО: