Иргэн С: Тэнэсэн суманд оногдож цус их алдан  яаралтай эмнэлэгт очсон тул харваачтай нь уулзаж чадаагүй /ВИДЕО/

Иргэн С: Тэнэсэн суманд оногдож цус их алдан яаралтай эмнэлэгт очсон тул харваачтай нь уулзаж чадаагүй /ВИДЕО/

Энэ сарын 18-ны /2022.09.18/ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харваан талбайн хажуугаар автомашинтайгаа зорчиж явсан иргэн "тэнэсэн сум"-нд оногдож хүнд гэмтсэн мөн тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл бид тус хэргийн хохирогч С-тэй уулзаж, хэрэг явдлын талаар тодрууллаа. 

ВИДЕО:

-ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ МАШИНААР ЯВЖ БАЙТАЛ СУМ ИРЖ МИНИЙ БАРУУН ТАЛЫН ХАЦРЫГ ОНОСОН-

-Автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байгаад тэнэсэн суманд оногдсон гэсэн шүү дээ. Болсон явдлын талаар ярьж өгөөч?

-Есдүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэхэд сурын харвааны тэмцээн болж байсан. Тэмцээн болж байсан газрын урд автозам дээр гэр бүлийн гишүүдийнхээ хамт машинтай явж байтал гэнэт л сум  ирээд миний баруун талын хацрыг оносон. Тухай үед шууд зогсоод хацраа гараараа дарж автомашинаасаа буусан. Нэлээд цус алдсан нөхцөл байдал үүссэн байсан. Ерөөсөө л нүд ирмэхийн зуурт л сум ороод ирсэн.

-Автомашины цонх нь онгорхой байсан гэсэн үг үү?

-Тиймээ. Автомашины цонх онгорхой явж байсан. Цонх 10 см гаруй нээлттэй. Ард талдаа хүүхдүүдээ суулгаад гэр бүлээрээ талбай орж номын баярт оролцохоор явж байсан юм л даа.

-Хэрэг явдал болсны дараа таныг харвасан хүнтэйэ уулзсан уу?

-Үгүй ээ. Тэр үед маш их цус алдаж байсан учир уулзах боломжгүй байсан. Тиймээс манай эхнэр очиж уулзсан. Тухайн хүмүүст “хүн оночихлоо” гэж хэлсэн юм байна лээ. Үүний дараа эхлээд сумаа авах гэж гурван харваач гарч ирсэн. Тэд “Хүн оночихсон байна” гээд буцаж орсон.

2022.09.18 Сур харваан талайн урд

-Их цус алдаж байсан гэсэн шүү дээ. Тэмцээний зохион байгуулагчид анхны тусламж үзүүлсэн үү?

-Цус алдсан учир бид нар цагдаа, эмнэлэг дуудсан. Тэмцээнийг зохион байгуулж байгаа болон харвасан сумны эзэн гарч ирээд нөхцөл байдалтай танилцаад анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд бид гэмтэл рүү явсан.

-Нэр бүхий сайтын мэдээнд “Таныг харваачтайгаа тохиролцоод салсан” гэж байсан? 

-Үгүй ээ. Тэр үед юун харваачтайгаа тохирох. Нэлээд цус алдсан яаралтай эмнэлэг явах тухай л бодож байсан. Харваачтай нь тухайн үед бид уулзаж амжаагүй. Маргааш нь бас уулзаагүй.

-Тэгэхээр одоог хүртэл тантай ирж уулзаж ярилцаагүй гэсэн үг үү.

-Тиймээ. Бид орой нь шүүх эмнэлэгт очиж гэмтлийн зэргээ тогтоолгосон. Улмаар цагдаа нар харвасан хүнтэй нь ярьж миний дугаарыг өгсний дараа надтай холбоо барьсан.

-Гэмтлийн хувьд?

-Хацар нэлээд зүсэгдсэн. Оёдол тавиулсан.

2022.09.18 Сур харваан талайн урд

- ХАРВААЧ НАР “ЭНЭ СУМ ДАВААД БАЙДАГ” ГЭЖ ЯРЬЖ БАЙСАН-

-Харвасан хүн болон тэмцээн зохион байгуулагчид ирж уулзаагүй гэлээ. Таны хувьд гомдолтой байна уу?

-Ер нь бол тэр харвасан хүнд буруу өгөх гээд байх нөхцөл боломж  нь ч алга. Тэгэх үндэслэл ч байхгүй гэж бодож байна.

Гол нь тухайн тэмцээнийг зохион байгуулсан хүмүүс, талбайг нь эзэмшдэг эзэмшлийн газрынхан нь сур харваан талбайн хаалтын өндрийн стандартыг нь яагаад мөрддөггүй юм. Хэдийгээр хаалттай ч сум давж байна гэхээр тэр стандарт хангаагүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээрээ л анхаараасай гэж бодож байна.

Гарч ирсэн харваач нар харчхаад, “Энэ сум даваад байдаг” гэж байсан. Тэгэхээр ганц удаа сум давж байгаа асуудал биш байна. Өмнө нь ч давж байсан байна. Тиймээс энэ асуудлыг “Сурын харвааны холбоо” нь анхааралдаа авч асуудлыг шийдэхгүй бол дараа  хүн дахин гэмтэж болзошгүй. Би бол яах вэ залуу хүн. Миний урагдсан хацарт оёдол тавиад л эдгэчихнэ. Гэхдээ хүүхэд, хөгшин хүнийг оносон бол яах уу. Заавал хүний амь нас гарздаж байж асуудлыг шийдэх шаардлагагүй л гэж үзэж байна.

Мөн тэрбээр “Бид хэн нэгнийг харлуулах зорилгогүй. Энэ асуудалд стандартаа хангаасай л гэдэг шаардлага тавьсан боловч нийгэм их сөргөөр хүлээж авсан байна лээ. “Ямар азгүй юм бэ” ч гэдэг юм уу. Бас сур харвааны холбооны ажилтнууд цагдаад мэдүүлэг өгөхдөө “Манай хана стандарт, дөрвөн метр өндөртэй” гэсэн байсан. Тийж байж болно. Гэхдээ сум нь даваад байгаа асуудалд анхаарал хандуулаад янзлах хэрэгтэй шүү дээ. Тэмцээн зохион байгуулагчид болон харваач нь ядаж нэг удаа ч “уучлаарай” гэж  хэлээгүй” хэмээсэн юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө