Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж буй.
Холбогдох газруудаас өгч буй мэдээллээр, 2019.10.28-ны өдрийн 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдээс нийт 17 өрхөөс 26 хүнийр хамарсан угаарын хийн дуудлага ирсэн байна. Үүнээс ЭХЭМҮТ-д 7 хүүхэд эмчилгээ хийлгэж буцсан ба Хордлогын яаралтай тусламжийн төвд 5 иргэн эмчлүүлсэн байна. Шуурхай удирдлагын төвд бүртгэгдсэн 17 дуудлагаас зургаа нь батлагдаагүй байна.