Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх "Шижир алт" ХХК-ийн захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх "Шижир алт" ХХК-ийн захирал асан О.Баттөмөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Монголросцветмет” ХХК /ТӨҮГ/-ын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэргийг АТГ-аас энэ оны зургадугаар сард НПГ-т шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл НПГ-аас тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөр нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох “Драга-250” төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар зарж борлуулсан гэх хэрэгт холбогдсон байдаг.