СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг иргэн галд өртөн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг иргэн галд өртөн амиа алджээ

Өчигдөр /2022.09.20/ Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.