Архангай аймагт хууль бус лицензийг олгох жишиг тогтож буй тул Засаг дарга М.Батжаргалыг АТГ-д шалгуулна гэв

Архангай аймагт хууль бус лицензийг олгох жишиг тогтож буй тул Засаг дарга М.Батжаргалыг АТГ-д шалгуулна гэв

Өнөөдөр /2022.09.21/ Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалын удаа дараа хууль зөрчиж буй үйлдлийн талаар АТГ-т хандаж, асуудлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр, “Өнгөрсөн оны наймдугаар сард Архангай аймгийн Засаг даргаар сонгогдсон М.Батжаргалын өнгөрсөн хугацаан\д хийж хэрэгжүүлсэн хууль бус ажиллагааг шалгуулахаар баримттайгаар АТГ-д өглөө. Архангай аймагт ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгодог, олгохдоо тодорхой аж ахуй, иргэнд давуу байдал олгох жишиг тогтоод байна. Энэ нутагших байдалдаа орж байна. Учир юу вэ гэхээр 2016-2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын алтны уурхайн лицензийг тухай үеийн удирдлагууд хууль зөрчин хуурамч тогтоол үйлдэх замаар олгосон нь шүүхийн байгууллагаар явж байгааг та бүхэн санаж байгаа. Энэ үйл явдал яг дахин давтагдаж байна. Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт хоёр Гэсэр ламын гэсэн шүтээн бүхий суманд тодорхой га талбайг хувийн компанид хууль зөрчин олгосон байгаа юм. Архангай аймгийн ЗД Цахир сумын ИТХ-ын даргыг хуурамч тогтоол гаргахад хүргэсэн гэж үзэж байгаа” гэв.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө