Таван давхрын тагтнаас үсрэх гэж байсан 22 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

Таван давхрын тагтнаас үсрэх гэж байсан 22 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газарт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны байрны 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гэж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч Н /22 настай эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 5 дугаар давхрын цонхноос унах гэж байсныг ярилцлага хийн буулгажээ. Улмаар өнөөдөр /2022.09.21/ өдрийн 11 цаг 23 минутад тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.