ШУУРХАЙ: ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монголд орж ирэх бөөгнөрөл үүссэн талаар мэдээлжээ

ШУУРХАЙ: ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монголд орж ирэх бөөгнөрөл үүссэн талаар мэдээлжээ

Өчигдөр /2022.09.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласны дараа эх орноосоо гарах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Нэн ялангуяа хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайжан болон бусад визгүй улс руу хамгийн ойрын шууд нислэгийн бүх тасалбар зарагдсан байна. Тэгвэл ОХУ-ын хэвлэлээр Оросын иргэд Буриадаар дамжин Монгол руу гарах бөөгнөрөл үүссэн тухай мэдээлжээ. Тодруулбал, Хиагт дахь Орос-Монголын хил дээр автомашины цуваа эгнэн зогсож байгаа бөгөөд автомашин, галт тэрэг, онгоцоор визгүй зорчих боломжтой хамгийн ойр гадаад улс бол Монгол юм гэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу