СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болж, эрэн хайж эхэлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болж, эрэн хайж эхэлжээ

Өчигдөр /2022.09.21/ Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явснаас нэг хүн нь сураггүй болжээ. Энэ тухай дуудлага тус өдрийн 09:30 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Энэ үед цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гаргаж, тэндээ хоноглоод өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө