Хар тамхи хууль бусаар хэрэглэсэн, бусдад зарсан хэргээр Дуучин Б.Амархүүг маргааш шүүнэ

Хар тамхи хууль бусаар хэрэглэсэн, бусдад зарсан хэргээр Дуучин Б.Амархүүг маргааш шүүнэ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан байдаг.

Улмаар хуулийн дагуу түүний эзэмшлийн автомашин болон гэрт нь үзлэг шалгалт хийхэд ихээхэн хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн боим нуусан байсан ба биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тул ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин дуучин Б.Амархүүг шүүх хурлыг энэ сарын 29-ны 14.00 цагт хийхээр товложээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө