ШУУРХАЙ: Оросоос Монгол руу ирэх хүмүүс эрс нэмэгдсэн тул "Хүннү Эйр" компани Улаан-Үд чиглэлд нэмэлт нислэг зарлажээ

ШУУРХАЙ: Оросоос Монгол руу ирэх хүмүүс эрс нэмэгдсэн тул "Хүннү Эйр" компани Улаан-Үд чиглэлд нэмэлт нислэг зарлажээ

Агаарын тээврийн Хүннү Эйр компани долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд нислэг үйлдэж байна. 

Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн есдүгээр сарын 24 /2022.09.24/-ний өдрийн нислэгийн суудал дүүрч, тийзгүй болжээ. Тиймээс Хүннү Эйр компаниас есдүгээр сарын 24-ний өдрийн 16.30 цагт нэмэлт нислэг зарлажээ. Мөн тус компанийн есдүгээр сарын 27-ны өдрийн нислэгийн суудал дүүрээд байгаа ажээ. 

Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.09.21/ “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын иргэд манай улсыг зорьж байгаатай холбоотой гэх таамаг мэдээлэл байна.  Харин ОХУ-ын иргэд манай улсад ирэх нь эрс нэмэгдсэн талаар Монгол Улсын төрийн байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байна.