ВИДЕО: В.Путины "хэсэгчилсэн цэргийн дайчилгааг" эсэргүүцсэн жагсагчдыг баривчилж 15 жил хүртэл ялаар шийтгэнэ гэв

ВИДЕО: В.Путины "хэсэгчилсэн цэргийн дайчилгааг" эсэргүүцсэн жагсагчдыг баривчилж 15 жил хүртэл ялаар шийтгэнэ гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.09.21/ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж буйгаа мэдэгдсэн. Улмаар 30 гаруй хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.

ВИДЕО:

Тэгвэл өчигдөр /2022.09.21/ оройн 22:45 цагийн байдлаар жагсаал өргөжиж 38 хотод 1300 гаруй хүнийг саатуулаад байна" гэж Оросын хүний ​​эрхийн "ОВД-Инфо" байгууллага мэдээлэв. Баригдсан хүмүүсийн дийлэнх нь Санкт-Петербург, Москвад баривчлагдсан байна. Мөн “Баривчлах ажиллагааг маш хурдан явуулж, хүмүүсийг гар хөлнөөс нь дамжлан авч явж байна" гэлээ. 

Жагсагчдыг баривчилж буй нь 2022.09.21

Харин эсэргүүцлийн хөдөлгөөний талаар Москвагийн прокурорын газраас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна.

Тухайлбал, хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж, түүнд оролцсон бол 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж мэдэгджээ.

Жагсагчдыг баривчилж буй нь 2022.09.21

Харин жагсагчид "Дайныг зогсоо!", "Бидний хүүхдүүдэд амьдрал хайрла!" хэмээн хашгирцгааж байгаа аж. Avtozak Live телеграм сувгийн мэдээлснээр "жагсагчдын нэг нь баривчлах үеэр ухаан алдсан ч цагдаа нар түүнийг ч бас авч явсан" гэжээ.

Жагсагчдыг баривчилж буй нь 2022.09.21

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө