Шүүгчид нөлөөлөхөөр завдсан тохиолдлыг хэлэлцлээ

Шүүгчид нөлөөлөхөөр завдсан тохиолдлыг хэлэлцлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ.

Шүүгчид нөлөөлөхөөр оролдсон дээрх тохиолдол нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр сүрдүүлэн, гүтгэлгийн шинжтэй үйлдэл гаргаж нөлөөлөхөөр завдсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв.

 

Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

36 минутын өмнө

Шуурхай мэдээ