ШУУРХАЙ: Өөрийгөө буудаж нас барсан байж болзошгүй 57 настай эрэгтэйн цогцос олджээ

ШУУРХАЙ: Өөрийгөө буудаж нас барсан байж болзошгүй 57 настай эрэгтэйн цогцос олджээ

Нийслэлийн Онцгой Байдлын газарт зургаадугаар сарын 20-ны өдрийн 14:25 цагт Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэх дуудлага бүртгэгдсэн байна.   

Дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус хорооны ... байрны ... тоотод оршин суух хаягтай иргэн "Г" /57 настай, эрэгтэй/ гэртээ нас барсан байдалтай олджээ. Хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад "Урьдчилсан байдлаар өөрийгөө буудаж амь насаа алдсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэлээ.