ҮХНӨ-өөр “Улаанбаатар хот”-ын нэрийг өөрчилж “Баатар хот" болгох саналыг зарим төлөөлөгчид гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

ҮХНӨ-өөр “Улаанбаатар хот”-ын нэрийг өөрчилж “Баатар хот" болгох саналыг зарим төлөөлөгчид гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

Улс төрийн намуудын төлөөлөл өнгөрөгч зургадугаар сар /2022.06.09/-д Үндсэн хуульднэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/ оруулах тухай “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан.

Тус бичигт, “Үндсэн хуулиар цаазын ялыг бүрэн халах, Парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэхийн тулд сонгуулийг холимог системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Төрийн сүлдийг шинэчлэх” зэрэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ёстой гэж тусгасан байдаг.

Улс төрийн намуудын баталсан "Тунхаг бичиг"

Харин ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн явцад “Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох” санал ч гарсан байгаа юм. Тэгвэл Нийслэлийн зарим төлөөлөгчдөөс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх саналыг гаргасан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Үндсэн хуулийн 13.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд Нийслэлийн зарим төлөөлөгчдийн зүгээс Үндсэн хуулийн дээрх заалтад өөрчлөлт оруулж, Монгол Улсын нийслэлийг “Баатар” хот болгон өөрчлөх саналыг гаргасан талаар зарим эх сурвалж мэдээлж байна.

Ямартай ч, ҮХНӨ-ийн төсөл зарим төлөөллийн бүлгийн түвшинд хэлэлцүүлэг байдлаар өрнөж байгаа бөгөөд харин нийслэлийн зарим төлөөлөгчдийн гаргасан дээрх санал олонхын дэмжлэг авахгүй байгаа тул ҮХНӨ-ийн төсөлд оруулаагүй байгаа ажээ.

Сонирхуулахад, Монгол Улсын нийслэл нь түүхэндээ хэд, хэдэн удаа нэрээ өөрчилж байж. Тухайлбал, 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ гэж нэрлэж байгаад 1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болжээ. Мөн өнгөрөгч долоо хоног /2022.09.16/Казахстан улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нийслэлийнхээ нэрийг Астана болгон өөрчилсөн байдаг. Тэгвэл ирэх аравдугаар сар /2022.10/-д эхлэх УИХ-ын Намрын чуулганы үеэр ҮХНӨ-ийг баталж магадгүй гэх мэдээлэл байна.

Монгол Улсын нийслэл “Улаанбаатар хот”-ын нэрийг өөрчлөх нь зөв үү?

Нийт: 71 саналтай




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө