АНХААРУУЛГА: Суудлын автомашин дотор нэг настай хүүхэд түгжигдсэн байсныг гаргаж өгчээ

АНХААРУУЛГА: Суудлын автомашин дотор нэг настай хүүхэд түгжигдсэн байсныг гаргаж өгчээ

Кроун загварын суудлын автомашин дотор нэг ой, 3 сартай хүүхэд түгжигдсэн байсныг онцгой байдлын алба хаагчид 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг дахь “Цогтжавлан-2” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоол Бага насны хүүхэд суудлын автомашин дотор түгжигдсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Н-ын Кроун загварын суудлын автомашин дотор И /1 ой, 3 сартай, эрэгтэй/ түгжигдсэн байсныг 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.