Цэрэгт татагдахгүйн тулд эх орноо орхиж буй Орос иргэд Гүрж, Монгол зэрэг орнуудын хил дээр ачаалал үүсгээд байна гэжээ

Цэрэгт татагдахгүйн тулд эх орноо орхиж буй Орос иргэд Гүрж, Монгол зэрэг орнуудын хил дээр ачаалал үүсгээд байна гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уржигдар /2022.09.21/ “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах” зарлигт гарын үсэг зурсан.

Иймд тус улсын эрэгтэйчүүд Украины дайны цэргийн албанд татагдахгүйн тулд эх орноо орхин Оросын иргэд визгүй зорчдог Гүрж, Финлянд, Монгол зэрэг орнууд руу явж, нэг шөнийн дотор хил орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн талаар Олон Улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Мөн Оросоос Истанбул, Белград, Дубай зэрэг агаарын тээврийн чиглэлд цэргийн дайчилгаа зарласны дараа тасалбарын үнэ огцом нэмэгдэн олон мянган еврогийн үнэтэй болж, зарим чиглэлүүд бүрэн зарагдаж дуусаад байгаа аж.

Эх сурвалж: BBC