Украины Донецк болон Луганскийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах бүх нийтийн санал асуулга удахгүй эхэлнэ

Украины Донецк болон Луганскийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах бүх нийтийн санал асуулга удахгүй эхэлнэ

Өөрийгөө Украинаас салан тусгаарлагч Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс гэж зарласан мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаа мягмар гарагт мэдэгджээ.

Тодруулбал, тус санал асуулгыг өнөөдөр буюу есдүгээр сарын 23-27 /2022.09.23-27/-ны хооронд нийт тав хоног явуулах юм.  Товчхондоо, ОХУ-ын дэмжсэн бүх нийтийн санал асуулгын талаар санал хураалт удахгүй эхлэх ба Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутагт оршин суугчдаас Орост нэгдэх эсэхийг асуух бөгөөд Донецк, Херсон мужуудад биечлэн санал хураалт зөвхөн сүүлийн өдөр явагдах ажээ. 

Харин Украин болон барууны орнууд тус санал хураалтыг хуурамч гэж үзэж байгаа юм. Иймд Украин, АНУ-ын дипломатууд болон НАТО-гийн удирдагчид бүгд санал асуулга явуулах төлөвлөгөөг буруушааж, үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: CNN