ВИДЕО: Жо Байденг “нууцаар хараасан” БНСУ-ын Ерөнхийлөгчийн ярианы бичлэг ил болж, дуулиан дэгдээд байна

ВИДЕО: Жо Байденг “нууцаар хараасан” БНСУ-ын Ерөнхийлөгчийн ярианы бичлэг ил болж, дуулиан дэгдээд байна

Энэ Лхагва гараг /2022.09.21/-т Нью-Йорк хотод болсон Глобаль сангийн долдугаар бага хурлын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл гол холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн ярианы бичлэг өчигдөр /2022.09.22/ задарсан нь дуулиан дэгдээгээд байна.

ВИДЕО: 

Тодруулбал, сангийн арга хэмжээнд Юн Сүк Ёл тус санд 6 тэрбум ам.долларыг амласан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай ярилцсан бөгөөд дараа нь өөрийн туслахдаа “Хэрэв эдгээр новшнууд үүнийгээ Конгрессоор батлуулж чадахгүй бол Байдены хувьд хараал идсэн маш их гутамшигтай байх болно” гэж хэлсэн нь сурвалжлагчийн унтраагаагүй микрофонд бичигдсэн байна.

Тус бичлэг ОУ-ын хэвлэл мэдээллийн онцлох сэдэв болоод байгаа бөгөөд нууц бичлэг цацагдсанаас хойш олон хүмүүсийн шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын иргэд улс орныхоо нэр хүндийг унагах агуулгатай зүйл ярьсан ерөнхийлөгчөө зэмлэж байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төлөөгчид одоогоор тус бичлэгт ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд тус улсын сөрөг хүчний Ардчилсан намын дарга Пак Хонг-Кен Юн “АНУ-ын Конгрессыг гутаасан бүдүүлэг үг хэллэгийг  дипломат том алдаа” гэж шүүмжилсэн байна.