СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "65 мянган төгрөг алга болсон" шалтгаанаар маргалдаж, улмаар бага насны хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "65 мянган төгрөг алга болсон" шалтгаанаар маргалдаж, улмаар бага насны хүүхэд амиа хорлосон хэрэг гарчээ

Хамаатныдаа сууж байсан эрэгтэй хүүхэд 65 мянган төгрөг алга болсон шалтгаанаар маргалдаж, улмаар амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багт эрэгтэй хүүхэд нас барсан байна гэсэн мэдээлэл 09-р сарын 22- ний өдөр тус Цагдаагийн газар иржээ. Шалгалтаар Дэлүүн сумын 9-р багт оршин суух "Ж" нүхэн жорлонд боомилж нас барсан байжээ. Хохирогч нь Дэлүүн сумаас хамаатны ах болох "Т"-ийн гэрт 10 хоногийн өмнө ирж байрлаж сургуульд сурч байсан бөгөөд байрлаж байсан гэрээс 65 мянган төгрөг алга болсон ба мөнгөнөөс болж 21-ний өдөр маргалдаж, гэрээс гарч ах "Ж"-ийн гэрт очиж "Намайг битгий хайгаарай" ахын гэрт байна гэж хэлээд боомилж нас барсан байдалтай олджээ. Иймд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж, сэрэмжүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.