ВИДЕО: АНУ дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд “хүмүүнлэгийн коридор нээх” хүсэлт тавьж Оросын Буриадууд жагсжээ

ВИДЕО: АНУ дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд “хүмүүнлэгийн коридор нээх” хүсэлт тавьж Оросын Буриадууд жагсжээ

АНУ-ын Нью-Йорк хот дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд Халимаг, Тува, Якут, Буриад, Монголчууд оросын дайнаас дүрвэгсдийг Хиагт-Сэлэнгэ "хилийн коридор" үүсгэн нэвтрүүлэх хүсэлт бүхий бичиг өгөхөөр жагссан гэх бичлэг тархаад буй.

Үүнтэй холбоотойгоор ГХЯ, “Өнөөдөр орон нутгийн цагаар /2022.09.22/ 17 цагийн орчимд Нью-Йорк хот дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газрын үүдэнд буриад иргэд цугларч хүчээр цэрэгт татаж байгааг эсэргүүцэж, үндэсний цөөнхүүдийг дайнд илгээхээ зогсоо гэх утга бүхий уриа лоозон барьсан байна. Тэд Монгол Улс хүмүүнлэгийн коридор нээж, элэг нэгт буриад, халимаг, тува иргэдийг нэвтрүүлж, тусалж дэмжиж өгөөч гэж хандсан хэрэг” гэжээ.

ВИДЕО: