ВИДЕО: Иранд толгойн алчуураа зүүхийг эсэргүүцсэн жагсаалын улмаас бүх интернэт хэрэглээг хязгаарлажээ

ВИДЕО: Иранд толгойн алчуураа зүүхийг эсэргүүцсэн жагсаалын улмаас бүх интернэт хэрэглээг хязгаарлажээ

Иран Улсад энэ есдүгээр сарын 16-ны өдөр /2022.09.16/ 22 настай эмэгтэй хижаб буюу толгойн алчуураа зохисгүй зүүсэн хэргээр хоригдож байх үеэр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

ВИДЕО:

Ираны холбогдох албанаас хохирогч 22 настай эмэгтэйг байгалийн жамаар нас барсан гэж мэдэгдэн ч ар гэрийнхний зүгээс зодож, дарамталсан хэмээн сэжиглэж байгаа аж. Тус хэргээс үүдэн АНУ пүрэв гарагт Ираны ёс суртахууны цагдаагийн алба хаагчдыг хоригийн хар жагсаалтад оруулсан байна.

Мөн тус улсын иргэд  эсэргүүцлийн жагсаал зарлаж, 15 хотод цагдаагийн газар болон автомашинуудыг шатаасан бөгөөд цагдаагийн алба хаагчид нулимс асгаруулагч хий ашиглаж 1000 гаруй иргэнийг тараахын тулд баривчилгаа явуулж байгаа юм.  Үүнээс үүдэн төрийн эргэлт ч болж магадгүй талаар ОУ-ын хэвлэл онцолжээ.

Мөн хижаб буюу толгойн алчуур зүүх дэглэмийн эсрэг цахим сүлжээнд хижабаа шатаах, үсээ тайрах бичлэг тархаж #Mahsa_Amini гэх хаштагийг үүсгээд байгаа юм. Жагсагчид болоод эсэргүүцэгчид улам нэмэгдэх хандлагатай байгаа тул Ираны нийслэл хотын интернэт болон бүс нутгуудын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформуудыг хаасан байна.