Украины талд тулалдаж байгаад Оросуудад олзлогдсон АНУ-ын хоёр иргэнийг Саудын Арабын зуучлалаар буцаан авчээ

Украины талд тулалдаж байгаад Оросуудад олзлогдсон АНУ-ын хоёр иргэнийг Саудын Арабын зуучлалаар буцаан авчээ

Украины төлөө тулалдахаар яваад Оросын цэргүүдэд олзлогдож, гурван сар хоригдсон АНУ-ын хоёр иргэн өчигдөр /2022.09.23/ эх орондоо буцаж иржээ. Тэднийг Саудын Арабын зуучлалаар Орос, Украины хооронд хоригдлууд солилцох хэлэлцээрийн хүрээнд Нью-Йорк хотод авч ирж чадсан байна. Тэдний биеийн байдал сайн байгаа гэж ар гэрийнхэн нь хэлжээ. Сонирхуулахад, тэд өнгөрсөн зургадугаар сард Харьковын ойролцоох тулалдаанд Украины төлөө тулалдаж байгаад өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын талд олзлогдсон байдаг. 

Эх сурвалж: CNN