"Цэргийн дайчилгаа"-наас зугтаж буй ОХУ-ын иргэд Казахстан, Монголын хилийн боомтуудад ачаалал үүсгээд байна гэжээ

"Цэргийн дайчилгаа"-наас зугтаж буй ОХУ-ын иргэд Казахстан, Монголын хилийн боомтуудад ачаалал үүсгээд байна гэжээ

В.Путины зарласан “цэргийн дайчилгаа”-наас зугтаж, эх орноо орхин явж буй ОХУ-ын иргэд хуурай замаар хиллэдэг Финлянд, Казахстан, Гүрж, Монголын хилийн боомтуудад ачаалал үүсгээд байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, Пүрэв гараг /2022.09.22/-т Финлянд улсын хилээр 6400 гаруй ОХУ-ын иргэд орж ирсэн байна. Харин Баасан гараг /2022.09.23/-т Финландын хилийн харуулын алба твиттер хуудастаа, “ОХУ-тай хиллэдэг Финляндын зүүн өмнөд хэсэгт орших хоёр хилийн боомт болох Ваалимаа, Нуйжамаад автомашины урт дараалал үүссэн” талаар мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө