Х.Баттулга, С.Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийхийг шаардаж АН-ын залуус АТГ-ын гадна суулт хийж, хоножээ

Х.Баттулга, С.Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийхийг шаардаж АН-ын залуус АТГ-ын гадна суулт хийж, хоножээ

АН-ын зарим залуус өчигдөр /2022.09.24/ мэдээлэл хийж, С.Эрдэнэ болон Х.Баттулга нарт холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөхийг АТГ болон Нийслэлийн прокурорын газраас шаардаж мэдээлэл хийсэн.

Тодруулбал, "Хуучин элеваторыг хэт өндөр үнээр улсад зарсан" хэрэгт холбогдуулан С.Эрдэнийг шалгаж байгаа гэдэг ч тус шалгалт ямар шатандаа яваа нь тодорхойгүй байгаа юм. Мөн Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан зэрэг олон хэрэгт холбогдсон гэдэг ч түүнийг шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Иймд тус намын залуус С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийхийг шаардаж, АТГ болон Нийслэлийн прокурорын газар суулт хийж, өнгөрсөн шөнө /2022.09.23-24/ тус газарт майхан барьж хоножээ.