"Toyota" компани ОХУ-ын зах зээлээс гарч байгаагаа өчигдөр мэдэгджээ

"Toyota" компани ОХУ-ын зах зээлээс гарч байгаагаа өчигдөр мэдэгджээ

Олон жилийн туршид Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулж, Camry, RAV4 загварын автомашиныг тус нутагт угсарч байсан Японы "Toyota" компани ОХУ-ын зах зээлээс гарч байгааг өчигдөр /2022.09.23/ мэдэгджээ. 

Өнгөрсөн гуравдугаар сард тус компани Санкт-Петербург хотод байрладаг автомашины үйлдвэрлэлээ зогсоосон бол одоо Японоос автомашин импортлон худалдаалах үйл ажиллагаагаа ч мөн зогсоож байна. 

ЭХ СУРВАЛЖ: https://asia.nikkei.com/Politics/Ukraine-war/Toyota-to-exit-Russia-terminating-auto-production-and-sales