"Эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох" жагсаал Иранд хүрээгээ тэлсээр байна

"Эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох" жагсаал Иранд хүрээгээ тэлсээр байна

Өнгөрсөн долоо хоногт Ираны нийслэл Тегеран хотод нүүрээ далдлах “хижаб” өмсөөгүй гэх шалтгаанаар 22 настай Махса Амини гэх эмэгтэйг тус улсын ёс суртахууны цагдаа нар баривчилж, дараа нь тэрээр нас барснаас хойш олон мянган иранчууд гудамжинд гарч, жагссаж эхлээд байна. Иймд Ираны эрх баригчид гудамж талбайд тайван байдал тогтох хүртэл тус улсад интернэт ашиглахыг хязгаарлаад байна. 

Харин Баасан гараг /2022.09.23/-аас хойш Ираны нийслэл Тегеран зэрэг  40 орчим хотод иргэдийн жагсаал болж, “эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, мөн хижаб өмсөхийг албадан зогсоох”-ыг шаардаж, цагдаа болон энгийн иргэдийн дунд үүссэн мөргөлдөөн газар авсаар байна.  

Улмаар эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан дор хаяж 1200 хүн баривчилагдаж, 35 хүн нас барсан гэж Ираны төрийн дэмжлэгтэй мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа бол, Эмнести Интернэшнл олон улсын байууллагын мэдээлэлд, “дор хаяж 30 хүн нас барсан, тэдний дотор дөрвөн хүүхэд амиа алдсан” гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN