"Оросын зэвсэгт хүчинд алба хааж буй гадаадын иргэнд ОХУ-ын иргэншил өгөх" хуульд В.Путин гарын үсэг зуржээ

"Оросын зэвсэгт хүчинд алба хааж буй гадаадын иргэнд ОХУ-ын иргэншил өгөх" хуульд В.Путин гарын үсэг зуржээ

ОХУ-ын армид алба хааж буй гадаадын иргэдэд тус улсын иргэншил олгоход хялбар болгох тухай хуульд В.Путин бямба гараг /2022.09.24/-т гарын үсэг зуржээ.

Тодруулбал, “ОХУ-ын төрийн эрх зүйн мэдээллийн албан ёсны сайт дээр нийтлэгдсэн мэдээлэлд, “Оросын армид алба хааж байгаа гадаадын иргэд оршин суух зөвшөөрөлгүйгээр” иргэний харьяалал авах боломжтой болсон” байна. Энэ хууль ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй дор хаяж нэг жил гэрээ байгуулсан гадаадын иргэдэд үйлчлэх ажээ.

Эх сурвалж: CNN