Оросын цэрэг татлагыг "булш руу дайчлах" ажиллагаа гэж В.Зеленский нэрлэж мэдэгдэл хийжээ

Оросын цэрэг татлагыг "булш руу дайчлах" ажиллагаа гэж В.Зеленский нэрлэж мэдэгдэл хийжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Бямба гараг /2022.09.24/-ийн орой хэлсэн үгэндээ Орост өрнөж буй "хэсэгчилсэн цэргийн дайчилгаа" үйл явцыг "булш руу дайчлах ажиллагаа" гэж нэрлэжээ. 

Тэрээр, “Оросын зарласан гэмт хэргийн дайчилгааг Оросын иргэд өөрсдөө "булш руу дайчлах ажиллагаа" гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Оросын эрх баригчид иргэдээ үхэлд хүргэж байгаагаа сайн мэдэж байгаа. Тэдэнд өөр сонголт байхгүй” гэжээ. Мөн В.Зеленский цэрэгт татагдсан Оросын дайчдыг бууж өгөхийг уриалж, хэрэв тэд бууж өгвөл Украины цэргийнхэн тэдэнд эелдэг хандах болно гэжээ. 

Эх сурвалж: CNN