"Беларусь улсаас Монгол Улс руу эм, хүнсний бүтээгдэхүүн экспортлохоор боллоо" гэж мэдээлжээ

"Беларусь улсаас Монгол Улс руу эм, хүнсний бүтээгдэхүүн экспортлохоор боллоо" гэж мэдээлжээ

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Беларусь-Монголын эдийн засгийн форум Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй тухай Беларусын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Белинтерекспо агентлагаас мэдээлжээ.

Энэ үеэр Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик, “Беларусь Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж өндөр байгааг онцлох нь зүйтэй. Харилцан худалдаа жил бүр нэмэгдсээр байна. Беларусь улсаас Монгол руу хийж буй экспортын хэмжээ нийт бүтээгдэхүүний 99 гаруй хувийг эзэлж байна. Хүнсний үйлдвэр, механик инженерчлэл, эмийн үйлдвэрүүд Монголын зах зээлд хамгийн сайн ирээдүйтэй. Бид худалдааг цаашид идэвхтэй хөгжүүлэх, тэр дундаа манай компаниудыг Улаанбаатарт болох үзэсгэлэнд оролцуулахад анхаарч байна” гэжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу