Оросын цэргийн насны эрчүүд гадаад руу зорчихдоо "цэргийн комиссоос зөвшөөрөл" авдаг болно гэжээ

Оросын цэргийн насны эрчүүд гадаад руу зорчихдоо "цэргийн комиссоос зөвшөөрөл" авдаг болно гэжээ

Энэ сарын 21 /2022.09.21/-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “хэсэгчилсэн дайчилгаа” зарласантай холбогдуулж тус улсын цэргийн насны эрчүүд олноороо хилийн чанадыг зорих болсон. 

Тухайлбал, Оростой хил залгаа Казахстан, Монгол, Гүрж зэрэг улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад автомашины урт цуваа үүсээд байгаа юм. Тэгвэл Орос улс энэ сарын 28 /2022.09.28/-ны өдрөөс эхлэн цэргийн насны эрчүүдээ хилээр гаргахгүй байх хязгаарлалтыг тогтоож магадгүй байгаа ба энэ өдөр /2022.09.28/-өөс хойш ОХУ-ын цэргийн насны эрчүүд гадаад руу зорчихдоо цэргийн комиссын газраас зөвшөөрөл авдаг болох ажээ.