Шинзо Абэгийн оршуулгын ёслолыг эсэргүүцсэн Япон иргэд улам бүр нэмэгдсээр байгаа аж

Шинзо Абэгийн оршуулгын ёслолыг эсэргүүцсэн Япон иргэд улам бүр нэмэгдсээр байгаа аж

Маргааш /2022.09.27/ Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгын ёслол Токио хотод болно. Тус ёслолд оролцохоор АНУ-ын дэд дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лун, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес зэрэг Японы холбоотон улс орны удирдагчид оролцохоор Токио хотод хүрэлцэн ирээд байна. 

Харин сүүлийн хэдэн долоо хоногт төрийн оршуулгын ёслолыг эсэргүүцэгчид улам бүр нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр нэгэн эр тус ёслолын арга хэмжээг эсэргүүцэж өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Мөн өнөөдөр /2022.09.26/ тус оршуулгын арга хэмжээг цуцлахыг шаардаж олон иргэдийг хамарсан жагсаал болсон байна. Учир нь тус арга хэмжээнд 11.4 сая долларыг зарцуулж байна гэж тооцоолсон ажээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө