ОХУ “хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарласан тул эх орноосоо дүрвэж цэргийн насны эрчүүдийг зогсоохын тулд Оросын хилийг хаах эсэх талаар ямар ч шийдвэр гараагүй гэж Кремль мэдэгджээ.
Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос хил хааж байгаа талаар асуухад, тэрээр “Би энэ талаар юу ч мэдэхгүй. Одоогоор энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна” гэжээ. Иймд ОХУ-тай хиллэдэг Гүрж, Казахстан, Монголын хилийн боомт руу Оросоос явах замд автомашины урт дараалал үүссэн хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: Aljazeera.com