Өчигдөр /2022.09.27/ Украины эзлэгдсэн нутгуудад зохион байгуулагдсан бүх нийтийн санал хураалт өндөрлөсөн талаар мэдээлжээ.
Тодруулбал, тус санал хураалтад оролцсон Украины дийлэнх иргэд ОХУ-д нэгдэх санал өгснийг Москвагаас томилогдсон төлөөлөгчид мэдээлсэн аж. Үүнд, Запорожье мужид санал хураалтад оролцсон иргэдийн 93, Херсонд 87, Луганск мужид 98, Донецк мужид 99 хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх хүслээ илэрхийлсэн байна.
Тус санал хураалтын үр дүнгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх Баасан гарагт парламентдаа мэдэгдэл хийх төлөвтэй байгаа бөгөөд шинэ газар нутгийг бүрэлдэхүүнд нэмж оруулах асуудлыг ирэх аравдугаар сарын 4-ний өдөр хуульчлах төлөвтэй байна гэжээ.